Мэдээ мэдээлэл
БУЛАГ БАГИЙН АХМАД НАСТАН ИЧИНХОРЛОО БОЛОН ТҮҮНИЙ 6 ХҮҮХДЭД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ /2026.01.27/
Хэрлэн сумын Булаг багт амьдардаг ахмад настан Ичинхорлоо 6 ач, зээгийн хамт 20 гаруй жил зуны байшинд амьдарч байсан бөгөөд том охин болох Анударь нь Аймгийн Засаг даргад дулаан гэр оронтой болох хүсэлт ирүүлсний дагуу 1-р сарын 26-нд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг Даргын орлогч Б.Өнөрцолмон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хүний их эмч Д.Алтангэрэл болон хамтарсан багийн гишүүд дулаан гэрийг гардууллаа.

Хамтарсан багийн гишүүд болох Булаг багийн Засаг дарга М.Хүрэлчулуун, Хэрлэн дом ӨЭМТ-ийн эмч Ц.Цэндзэсэм, 2-р цэцэрлэгийн арга зүйч С.Оюунгэрэл, 4-р сургуулийн захирал Цэнд-Аюуш нар идэвх санаачлага гарган 1,300,000 мянган төгрөгийн өртөгтэйгөөр гэрийг тохижуулан хүүхдүүдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж өглөө.

Мөн Хот Тохижилтын Газар тог цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, Юнивишн гэх зэрэг айлд хэрэгцээтэй бүхий л асуудлыг шийдвэрлэлээ.