ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТОД ХЭНТИЙ АЙМГААС 7 ИРГЭН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА /2025.12.10/

2026.04.14
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 06 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Хөлөнбуйр хотод ажиллах үеэр хоёр орны соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.

 

557873745_1216321900599488_4416282150051259016_n

Энэхүү ажлын хүрээнд Хөлөнбуйр хотын зүгээс Хэнтий аймгийн 10 иргэнийг богино хугацааны буюу 1-3 сарын солилцооны хөтөлбөрт хамруулахаар болсон.

Уг хөтөлбөрт Хэнтий аймгаас 7 иргэн хамрагдаж 2025 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Хөлөнбуйр хотын дээд сургуульд Хятад улсын хэл, соёл, ёс заншлын талаар амжилттай суралцлаа.

558477703_1216321627266182_3649660751962767810_n