АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ БОЛОН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТАЙЮАНЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО /2025.09.26/

2026.04.01
Үйл явдлын мэдээ
2025 оны 9-р сарын 26–28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотод “Тайюань Эрчим хүчний чуулга уулзалт” (TELC) зохион байгуулагдсан чуулга уулзалтад Засаг дарга Д.Аюурбунь, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Аманбек, Э.Отгонбаяр нар оролцож эрчим хүчний шилжилт, шинэ технологи, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Уг форум нь 2016 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа ба эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй форумын нэг бөгөөд энэ жил дэлхийн 32 орны 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.

3_1

Чуулганы нээлтэд Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ системийг бий болгох – өөрчлөлт ба хөгжил” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцууллаа.

5

4_1