"СЭРСЭН ТАЛ 2025" ДУУ ХӨГЖМИЙН 3-Р НААДАМ ЖАРГАЛТХААН СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /2025.09.06/

2026.03.31
Үйл явдлын мэдээ
Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Сэрсэн тал дуу хөгжмийн 3 дугаар наадам өнгөрсөн 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд түүний төрсөн нутаг болох Жаргалтхаан суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд театр чуулгын шилдэг, чансаа өндөр 40 гаруй залуу дуулаачид оролцсон бөгөөд 2р шатны шалгаруулалтад 25 дуулаач тэнцэж тэргүүн байранд Сүлд чуулгын гоцлол дуучин М.Бямба-Эрдэнэ шалгарлаа.

Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн гуравдугаар наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

6

3

7

5

4