Мэдээ мэдээлэл
БЭРХ ОУ-ын сургуулийн сурагчид ОУ-ын олимпиадаас 8 медаль, 7 шагналт байр хүртэж амжилтаа ахиуллаа.
Байгалийн Ухааны Олон Улсын олимпиадад Бэрх ОУ-ын сургуулийн сурагчид 2 дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд 2025 онд тус сургуулиас 6-10р ангийн 33 сурагч оролцсоноос:
Тус олимпиадыг дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг SIMCC Академи жил бүр зохион байгуулдаг бөгөөд сурагчдын шүүмжит болон бүтээлч сэтгэлгээний ур чадварыг нээн илрүүлэхийг зорьдог.
Энэхүү уралдааны зорилго нь байгалийн ухааны биологи, хими, физикийн судлагдахуун бүрээс бүтсэн холимог даалгавруудаар сурагчдын асуудал шийдвэрлэх бүтээлч, шүүмжит сэтгэх чадварыг сорих , эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах зорилготой юм.
Олимпиадад амжилттай оролцож, медаль хүртсэн бүх сурагчдадаа, дэмжиж тусалсан эцэг эхчүүддээ болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж, амжилтыг хүсэн ерөөе!
