Мэдээ мэдээлэл
АХМАДЫН АЛДАР АРГА ХЭМЖЭЭГ САР БҮРИЙН 16-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025.08.28
Үйл явдлын мэдээ

Эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхан амьдралын төлөө чин шударгаар хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийн илэрхийлэл болгож “Хөдөлмөр алдар”-аа тэмдэглүүлж буй Хэрлэн сумын 3 дугаар багийн ахмад настан Жамъянжав овогтой Даваасүрэн, Чүлтэмсүрэн овогтой Баясгалан нарт аймгийн Засаг даргын зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь сар бүрийн 16-ны өдөр уламжлал болгон зохион байгуулагдах юм.
Эрхэм азай буурлууд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
