Мэдээ мэдээлэл
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон Байгаль орчны газрын дарга Б.Амгаланбат нар Биндэр суманд ажиллаа
2025.08.28
Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Биндэр сумын төвд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын санхүүжилтээр 15 айлын орон сууцыг барихаар газар чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү орон сууц ашиглалтад орсноор сумын хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт болох 4.2 км урттай хатуу хучилттай авто замын барилгын ажилтай танилцлаа.
Тус замын гүйцэтгэгчээр: “Их хайрхны харгуй” ХХК
Зургийн зохиогч: “Ихэр мөнх” ХХК
Улсын төсвийн мөнгөн дүн: 6 тэрбум 300 гаруй сая бөгөөд одоогийн гүйцэтгэлийн хувь: 35%-тай үргэлжилж байна.



