БНСУ-ЫН ЧОРВОН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2025.07.21
Үйл явдлын мэдээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Чорвон хотын дарга Хюнжон Ли тэргүүтэй албаны төлөөлөгчид Хэнтий аймагт албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Чорвон хотын төлөөлөгчид, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал, ЗДТГ-ын дарга А.Жаргалсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түмэнжаргал, Байгаль орчны газрын дарга Б.Амгаланбат болон холбогдох мэргэжилтнүүд уулзалт хийлээ.

Хэнтий аймаг, Чорвон хотын эдийн засаг, байгаль орчны талаар танилцуулга мэдээлэл хийж, хоёр талын байгаль орчны нөхцөл, аялал жуулчлал, эдийн засгийн боломжуудын талаар санал солилцлоо.
Байгаль хамгаалал, байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд зэрлэг амьтан болон тогоруу хамгаалал, ховордсон зүйлүүдийн судалгаа хийх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр
 Соёлын солилцоо, өв соёлын хамгаалалтын хүрээнд Монголын нүүдэлчин ахуй соёл болон Чорвон хотын газар тариалангийн өв уламжлалыг харуулах, соёлын салбарын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
 Бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт технологи нэмэгдүүлэх, Чорвон хотын газар тариалангийн үр ашигтай, ухаалаг арга барилыг орон нутагтаа нэвтрүүлэх гэх зэрэг олон салбарын хүрээнд санал солилцож байна
 Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа талууд илэрхийллээ.