Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН 6 БАГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2025.04.29
Үйл явдлын мэдээ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалтын дагуу Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан сум, багуудад шинээр томилогдон ажиллах болсонтой холбогдуулан Хэрлэн сумын 6 багийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Дамдинжавын Аюурбунь тоног төхөөрөмжийн дэмжлэг болгон принтерийг гардуулан өглөө.


