Мэдээ мэдээлэл
ЭРҮҮЛ_МЭНДИЙН_САЛБАРЫН УДИРДАХ_АЖИЛТНЫ_ЗӨВЛӨГӨӨН-2025
2025.04.29
Үйл явдлын мэдээ
Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон оролцож аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж байна.
Тус зөвлөгөө нь “Ёс зүйг дээдэлж-Чанарыг эрхэмлэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогчид, холбогдох байгууллагын төлөөлөгч нар оролцож байна.
Тус зөвлөгөөнөөр:
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн зорилт арга хэмжээг танилцуулах
- Эрүүл мэндийн салбарт Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан үйл ажиллагааг танилцуулах
- Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


