Мэдээ мэдээлэл
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2025.04.29
Үйл явдлын мэдээ
Сургалт, зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших оролцож аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаараа боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, хүүхдийн хөгжил хамгааллын тогтолцоонд салбар дундын оролцоогоор бэхжүүлсэн хүүхдэд ээлтэй аймаг болох Ирээдүйн эзэд, Хөгжлийн хөтөч гэсэн 2 хөтөлбөр баталсан.
Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн хүрээнд
Цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
• Хүүхэд бие даан суралцах, хамтран хөгжих боломж нөхцөл, сургалтын болон үйлийн орчныг бүрдүүлэх
• Багш нарын мэргэжлийн мэдлэг, багшлах ур чадварыг хөгжүүлэх
• Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчид болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах.
• Боловсролын салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн 5 зорилтыг дэвшүүлэн нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.


