Мэдээ мэдээлэл
ЗҮҮН БҮСИЙН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2025.04.14
Үйл явдлын мэдээ
Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ИТХ-ын дарга Б.Цогт-Орших нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.
Уг тэмцээнд 5 аймаг 6 багийн 500 орчим тамирчин ахлах, дунд, бага гэсэн 3 төрлөөр өрсөлдөж байна.
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Хэнтий аймгийн жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Хэрлэн нэгдүгээр сургуулийн багш, Аймгийн заан Г.Эрдэнэбилэгийн нэрэмжит болж байгаараа онцлог юм.
Мөн тэмцээний үеэр аймгийн удирдлагууд Аймгийн заан Г.Эрдэнэбилэгт хүндэтгэл үзүүллээ


