МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК, МОНГОЛ ШУУДАН ХК-ИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2025.04.14
Үйл явдлын мэдээ

Чуулганы үеэр Мэдээллийн технологийн үндэсний парк болон Монгол Шуудан компани нь Хэнтий аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Хэнтий аймагт мэдээллийн технологийн хаб байгуулах, зүүн бүсийн логистикийн төв болох эхлэл тавигдаж байна

Тухайлбал, Монгол шуудан ХК-тай зүүн бүсийн логистикийн төв байгуулахад хамтран ажиллах юм. Хэнтий аймгийн зүгээс тус төвийг байгуулах газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, Монгол шуудан ХК-ийн зүгээс уг төвийг бүтээн байгуулж, зүүн бүсийн иргэдийн тээвэр логистикийн хэрэгцээг хангах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бодит өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тусгажээ.

Мэдээллийн технологийн үндэсний парктай бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн бизнесийг дэмжих, мэдээлэл технологи ба дэвшилтэт технологи, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөгжүүлэх, мэдээллийн технологийн төрөлжсөн хаб оффисс байгуулах, түүний үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал, дээрх чиглэлээр хүний нөөцийг бүрдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх, ОУБ-уудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, инноваци, технологид түшиглэн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, Хабын үйл ажиллагаанд блокчейн, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

487166981_1067152182183128_3112681352160402287_n