ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ СУРАГЧИД БОЛОН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО

2025.04.07
Үйл явдлын мэдээ

Олимпиадад оролцохын тулд багш сурагчид маш их цаг хугацааг зарцуулж, ажлын ачаалалтай ажилладаг тухайгаа хэлж, анх удаагаа аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч дэмжлэг үзүүлэх шийдвэрийг танилцуулж байгаад багш, сурагчид талархалтай байгаагаа илэрхийлэв.

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгагдсан “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд улсын олимпиадад амжилттай оролцсон сурагч, багш нарт УРАМШУУЛАЛ олгох журмын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Улсын олимпиадад шагналт байранд орсон сурагчдыг дараах байдлаар шагнаж урамжуулах шийдвэрийг танилцууллаа.

9 дүгээр анги:

Улсын олимпиадын

1 дүгээр байр-500,000 төгрөг,

2 дугаар байр 300,000,

3 дугаар байр 200,000 төгрөг /Бэлтгэсэн багшийг адил мөнгөн дүнгээр урамшуулна)

10, 11 дүгээр анги:

Улсын олимпиадын

1 дүгээр байр- 1 сая төгрөг

2 дугаар байр 800,000 төгрөг

3 байр- 600,000 төгрөг (Бэлтгэсэн багшийг адил мөнгөн дүнгээр урамшуулна)

12 дугаар анги:

Улсын олимпиадын

1 дүгээр байр-1.500.0 төгрөг

2 дугаар байр- 1 сая төгрөг,

3 дугаар байр-800,000 төгрөг (Бэлтгэсэн багшийг адил мөнгөн дүнгээр урамшуулна)

Мөн Улсын олимпиадад 1 дүгээр байранд орсон багшийг 2 сая төгрөг, 2 дугаар байр - 1,5 сая төгрөг, 3 дугаар байр- 1 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах шийдвэрийг гаргалаа.

7

6

487240519_1066651088899904_3474886962795686670_n