Мэдээ мэдээлэл
ДЭМБ-ЫН ДОТООД ХЯНАЛТЫН АУДИТОРЫН БАГ ЭНЭ САРЫН 25, 26-НЫ ӨДРҮҮДЭД ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ДЭМБ-ын дотоод хяналтын аудиторын ажлын баг Аймгийн Засаг даргатай ДЭМБ-ын дэмжлэг ба түүний үр дүнгийн талаар танилцуулга уулзалт хийлээ
Аудиторын багт ДЭМБ-ын Төв байгууллагын дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн доктор Лунгтен Зангмо Ванчук, ДЭМБ-ын төв байгууллагын дотоод хяналтын албаны аудитор хатагтай Линг Жианг, Орчуулагч Эрдэнэсайхан, Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Алтанзагас, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Эрүүл мэндийн онцгой байдал хариуцсан мэргэжилтэн Б.Дуламрагчаа, Захиргаа санхүү хариуцсан ажилтан Б.Бат-Эрдэнэ нар ХЭНТИЙ АЙМАГТ ажиллаж байна
Аудитын хүрээнд Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын болон холбогдох эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзан ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй хөтөлбөр, арга хэмжээний үр дүн, үр нөлөө, үр ашгийн талаар ярилцан санал солилцлоо.


