АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СОЛОНГОСЫН КЁНДУН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2025.04.03
Үйл явдлын мэдээ

Уулзалтад 국제개발처장 / 체육학과 학과장 Олон улсын хөгжлийн газрын дарга / Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч - Ан Чон Ён Кёндун их сургуулийн профессор бөгөөд таеквондогийн ахлагч - Им Ён Сон, Пучон хотын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч, Пучон хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч, Кёнгидо аймгийн Таеквондогийн холбооны олон улсын салбарын дарга, Дэлхийн Цагдаагийн Таеквондогийн холбооны тусгай зөвлөх, Азийн холбооны гишүүн, (Дэлхийн Таеквондогийн төв) техникийн хорооны гишүүн, Күккивоны техникийн хорооны гишүүд оролцлоо.

Солонгос улсын Кёндун их сургууль нь Хэнтий аймгийн төгсөх ангийн сурагчдыг олон төрлийн мэргэжлээр сургуульдаа элсүүлэх, хэлний бэлтгэлийг аймаг орон нутагтаа зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг туршлага солилцох талаар хамтран ажиллах хүсэлт тавьсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төлөөлөлтэй уулзаж сургуулийн болон мэргэжлийн талаарх зөвлөгөө мэдээллийг өглөө.

Тус сургуулийн төлөөлөгчид аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хамтран ажиллах хүсэлт өгч байгаа бөгөөд тус сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн захирал, менежерээс нэгдсэн мэдээлэл авч болох юм.486250216_1063712539193759_8722283898011599078_n 

485637399_1063712489193764_7712922843044778034_n