Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН “ХАВДРЫН ЭСРЭГ” АРГА ХЭМЖЭЭГ ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хорт хавдраас сэргийлэх, хянах” үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай тусгагдсан. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хавдрын эсрэг” арга хэмжээг орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй зохион байгуулан ажиллах талаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцон урьдчилсан төлөвлөгөөг гаргалаа
Хүн амын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзэхэд Хэнтий аймгийн хэмжээнд хоол боловсруулах замын нийт өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоодны хавдар мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүн хорт хавдар нь хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
Иймд иргэд олон нийтэд хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, эрт илрүүлэг үзлэгийг чанаржуулах, мөн цаашдаа хавдрын өвчлөлийг орон нутгийн түвшинд эрт илрүүлэх, эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор гуравдугаар шатлалын эмнэлэгтэй хамтран ажиллаж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнийг ажлын байран дээр чадавхжуулах ажлыг зохион байгуулах санал дэвшүүллээ.
