АЙМГИЙН “МОДОН БАРИЛДААНЫ” АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025.03.17
Үйл явдлын мэдээ

✅ Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Д.Аюурбунь, Аймгийн биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Солонго, “Зүрхэт” модон барилдааны холбооны тэргүүн Д.Энхбаатар тус холбооны тэргүүлэгч Ж.Равжих нар оролцлоо.

✅ Модон барилдааны анхдугаар тэмцээнд 12 багийн өсвөрийн 80 гаруй тамирчид 2 насны ангилалаар 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хурд хүч, техник ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

✅ Мөн ”Зүрхэт” модон барилдааны холбооноос энэхүү спортыг цаашид түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсэн сумдуудад модон барилдааны дэвжээг бэлэглэлээ.
✅ Хурд, хүчний гайхамшиг болсон шилдэг тамирчид та бүхний дундаас үндэсний бахархал болсон олон шилдэг тамирчид төрөн гарахыг хүсэн ерөөе.

484860721_1056968179868195_7342922818236602795_n