Мэдээ мэдээлэл
ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Нүд ба нярайн эмч нарын баг Орбис олон улсын байгууллагатай хамтран “Дутуу нярайн торлогийн эмгэг, нүдний угийн улаан рефлекс, хүүхдийн ба нярайн нүдний зонхилон тохиолдох эмгэгүүд” ба “дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ”сэдэвт сургалтыг Хэнтий аймагт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа
Сургалтад 25 эрүүл мэндийн байгууллагын эмч сувилагч, хүүхэд, нярай, нүдний тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт 40 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.
Энэхүү сургалтаар хүүхдийн нүдний сохролд хүргэдэг өвчнүүдийг илрүүлэхэд шаардагдах нүдний угийн улаан рефлексийг шалгах сорил, харааны чадал шалгах мэдлэг, ур чадвар, хандлага, багаар ажиллах чадварыг дээшлүүлснээр нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж ажиллаж байна.


