ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХЭНТИЙ АЙМГААС 133 ИРГЭН БҮРТГҮҮЛЖ, ӨНӨӨДӨР ШАЛГАЛТАА ӨГЧ БАЙНА

2025.03.12
Үйл явдлын мэдээ

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангах хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. Улсын хэмжээд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 4041 иргэн бүртгүүлснээс манай аймагт 133 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн оролцогч нарыг нэг ээлжинд 19 оролцогчтойгоор 7 ээлжээр шалгалт авахаар бэлтгэлийг ханган шалгалтаа эхлүүллээ.

Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь Салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолоор ТАЕШ зохион байгуулах салбар комисс болон дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хэсгийг байгуулан шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтын явцыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах ажлыг Хэнтий аймаг дахь Тагнуулын хэлтэс, шалгалтад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн “Хур систем”-тэй тулгах, нягтлан шалгах ажлыг Улсын бүртгэлийн хэлтэс, Хэв журмыг сахиулахад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ажилтан албан хаагчид ажиллаж байна.
Шалгалт 03 дугаар сарын 12, 13-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд явагдана.

c