ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ТАЛЫН БУЛАГ БАГИЙН МАЛЧИН Д.ДОРЖГОМБО, Л.ОЮУНЧИМЭГ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДЛАА

2025.02.27
Үйл явдлын мэдээ

Талын булаг багийн малчин Д.Доржгомбо нь 1986 оноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд жолоочоо ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн, 1993 оноос хувийн мал аж ахуй эрхлэн малаа 4 төрөл дээр нь өсгөн үржүүлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засгийн нийгэм рүү шилжихэд 119 толгой малтайгаар ардын аж ахуйтан болон малын тоо толгойгоо мянга хүргэн, малынхаа ашиг шимийг хүртэн мал аж ахуйн салбарт тасралтгүй 39 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Д.Доржгомбын хөдөлмөрийг үнэлэн 2008 онд Мянгат малчин, 2013 онд сумын 90 ойн медаль, 2014 онд “Сумын сайн малчин”, 2016 онд “Хан Хэнтий алдартан, 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль, 2023 онд “Хан Хэнтийн алдартан” шагналуудаар шагнагдсан байна.

Шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ц.Амгаланбаатар, Д.Батболд, сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, Засаг дарга Р.Энхтөр, Засаг даргын орлогч Б.Оюунгэрэл нар малчны хотонд очиж гардууллаа.