Мэдээ мэдээлэл
ТАРИАЛАНЧ ХАСБАЗАРЫН АРИУНТӨГСӨД УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Энэ онд манай аймгаас Улсын аварга тариаланч 2 тодорсны нэг нь Мөрөн сумын тариаланч Хасбазарын Ариунтөгс юм. Түүний хувьд газар тариалангийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж, байгалийн шимийг хүртэн хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Байгаль цаг уурын эрсдэлт нөхцөлийг тооцоолж тариагаа тарьж, ургацаа бүрэн хураан авах нь олон жилийн туршид хуримтлуулсан нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Тэдний хувьд өнгөрсөн онд 6.4 га талбайгаас 121.6 мянган тн ургац хураан авсан байна. 2011 онд Алтаннамар 2011 улсын үзэсгэлэн худалдааны “Шилдэг ногоочин”, 2013 онд Мөрөн сумын шилдэг ногоочин, 2016 онд аймгийн Аварга ногоочин, 2020 онд “Шинэ ургац-2022” үзэсгэлэн худалдааны Шилдэг ногоочин, 2023 онд Зүүн бүсийн түншлэл үзэсгэлэн худалдааны Шилдэг ногоочноор тус тус шалгарч байжээ.
Улсын аваргын Тариаланчийн шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн ЗДТГ-ын дарга А.Жаргалсайхан, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Жавхлан болон сумын удирдлагууд өргөө гэрт нь гардууллаа.


