НОРОВЛИН СУМЫН АНГИРТ БАГИЙН МАЛЧИН #АЙМГИЙН_АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДЛАА

2025.02.26

Норовлин сумын Ангирт багийн малчин Гонгорын Ганболдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Хөгжлийн Бодлого, Төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Баярхүү тэргүүтэй ажлын хэсэг малчны хотонд нь очиж гардууллаа.

Жилийн дөрвөн улирлын туршид байгаль цаг уурын нөхцөлүүдийг даван туулсаар 25 гаруй жилийг үджээ.

Сум орон нутгийнхаа малчин залуу гэр бүл, мал цөөнтэй иргэдийг малжуулах хөтөлбөрт хамруулж, 3 өрхөд 500 орчим мал өгсөн байна.
Түүнийг 2017 онд Сумын аварга малчин цолоор шагнаж, 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнаж байжээ.