ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН СОГООТ БАГИЙН МАЛЧИН Ө.НЯМХҮҮ, Д.УРАНЖАРГАЛ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2025.02.26

Аймгийн аварга малчин өрхийн шагналыг ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Сумын удирдлагууд малчдын хотонд нь гардуулж байна.

Малчин Ө.Нямхүү нь мал аж ахуйн салбарт 25 жил ажиллаж хөдөлмөрлөж, мал сүргээ тогтмол өсгөн, таваарын малаа тогтмол эргэлтэд оруулж, гарсан төл бүрийг хорогдолгүй бойжуулж байна. Цөөн малтай болон малгүй өрхийг малжуулж дэмжлэг үзүүлсээр иржээ.…