Мэдээ мэдээлэл
ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
2025.02.12
Үйл явдлын мэдээ
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх үйл явцын талаар аймаг, сумын засаг дарга нарт чиглэл өгөх цахим уулзалтыг хийлээ.
Уулзалтаар аймаг, сумын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, зохих төсвийг шийдвэрлэж үйл ажиллагааг жигдрүүлэх, цахим орчинд салбар зөвлөлийн хуудсыг хөтлөн идэвхжүүлж ажиллах, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг аймаг, сум, нийслэл, дүүрэгт дараах бүрэлдэхүүнтэй байгуулахаар чиглэл хүргүүлэв.
Үүнд:
Салбар зөвлөлийн дарга - Аймгийн Засаг дарга
Нарийн бичгийн дарга- АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
Гишүүдэд - Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
- АЗДТГ-ын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
- Архивийн газрын дарга
- Стандарт хэмжилзүйн газрын дарга
- Насан туршийн боловсролын төвийн дарга
- Монгол хэл, уран зохиолын арга зүйчМонгол хэл, уран зохиолын багш нарын төлөөллийг багтаасан байна.

