Мэдээ мэдээлэл
ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН ГБХНХ-ИЙН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2025.02.12
Үйл явдлын мэдээ
Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, ГБХНХ-ийн сайд Л.Энх Амгалан нар Хэнтий аймагт ажиллаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л. Энх-Амгалан Хэнтий аймаг дахь Хүүхэд Хамгааллын байрны их засварт зориулан 180 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэв. Мөн үеэр Хэнтий аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүд Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн батламжийг гардуулан өглөө.
Үргэлжлүүлэн Хан Хэнтий Чуулгад иргэд болон Агентлаг, Байгууллагын дарга нартай уулзалт хийлээ.





