ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025.01.29
Үйл явдлын мэдээ

Аймгийн Засаг дарга өнөөдөр өглөө /2025.01.29/ 08 цагт Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүлээн авч “Өглөөний цай” уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг даргын Орлогч Б.Өнөрцолмон, ЗДТГ-ын дарга Б.Жаргалсайхан нар оролцлоо.

Орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Өндөрхаан ТВ, Хэнтийн мэдээ сонин, Аруухан.мн сайт, Хэнтий Житайм сайтуудын баг хамт олон салбарынхаа асуудлаар засаг даргатай харилцан яриа өрнүүлж, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүслээ.

Уулзалтын дараагаар Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, төрийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд дамжуулахад орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн хамгийн чухал гүүр болж байгаа төдийгүй бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байх болно гэдгийг аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийлж, амжилт хүслээ.