Мэдээ мэдээлэл
ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Өнөөдөр /2025.01.23/ аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Боловсрол, Хөдөө аж ахуйн тэргүүтэй бүх салбаруудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээх тухай санал солилцов. Түүнчлэн 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр буюу Ялалтын баяраар аймгийн Засаг даргыг Өвөр Байгалийн хязгаар мужид хүрэлцэн ирж, баярт оролцохыг урьлаа. ноён А.М.Осиповыг ч мөн Хан Хэнтий нутагт хүрэлцэн ирэхийг урьж, хэзээд найрсаг хүлээн авна гэдэгээ илэрхийллээ.
Амбан захирагч Осипов Александр Михайлович 2018 оны 10 дугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Зарлигаар Өвөр байгалийн хязгаар мужийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Тангараг өргөн ажилдаа орж байжээ. Өвөр байгалийн хязгаар нутаг нь бүс нутгийнхаа хүрээнд Хэнтий аймагтай найрсаг харилцаа холбоотой ОХУ-ын хүчирхэг мужуудын нэг юм.