Мэдээ мэдээлэл
МАРГААШ ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАНА
МАРГААШ ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАНА
Монголын Улсын Анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Гашуудал зарлах тухай МУ-ын Ерөнхийлөгч Зарлиг буулгав.
Гашуудлын хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж буулгах, Аймаг, Нийслэлийн Нутгийн Удирдлагын ордонд хөрөг зургийг байрлуулан П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагааг зохион байгуулж, иргэдийн эмгэнэлийг тусгай бэлтгэсэн дэвтэрт бичүүлж авах, ажлыг маргааш өглөө аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
Зарлигтай холбогдуулан Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар Тогтоол гарч, 12:00 цагт улс орон даяар Автомашин, Галт тэрэг, Цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, Төрийн нийт албан хаагчид 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэх юм.
Энэ хугацаанд олон нийтийг хамарсан баяр ёслолын үйл ажиллагааг хориглосон байна.