Мэдээ мэдээлэл
ГОЛ НУУРУУДЫН МӨС НИМГЭРЭХ ҮЗЭГДЭЛ АЖИГЛАГДАЖ БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙНА

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААС...
АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Аймгийн нийт нутгийн 20 орчим хувь 1-5 см-ийн цасан бүрхүүлтэй. Агаарын дундаж температур Олон жилийн дунджаас -16 ... -20 градус хүйтэн байна. 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаар 1-2 мм байдаг бол нутгийн өмнөд хэсгээр дунджийн орчим, Бусад нутгаар хур тунадас бага орох төлөвтэй байна.
Харин 3 дугаар сард агаарын температур болон хур тунадасны хэмжээ дунджийн орчим байна. 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны гол мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 5-45 см бага, зарим голуудад харз, халиа тошин гүйсний улмаас нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна.
Иймд мөсний зузаан нуурийн толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.