ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА  

2025.01.16
Үйл явдлын мэдээ

       Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны 2025 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны дарга Б.Өнөрцолмон удирдан явуулав.     

Тус хурлаар ХГБХХГ-аас Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээлэл, Цагдаагийн газраас Хүүхэд хохирсон болон түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулав. ХЭХЗХ-ны 2024 оны 3 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн биелэлт, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр анхаарах асуудал, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Аймгийн Хүүхэд Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газар