2025 ОНД ГҮЙЦЭТГЭХ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025.01.15
Үйл явдлын мэдээ

Аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас 2025 онд гүйцэтгэх санхүүгийн тайлангийн аудит эхэлж буйтай холбоотойгоор “Төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулья” сэдвийн дор санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг зохион байгууллаа. Нээлтэд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 65 байгууллагын 126 удирдлага болон нягтлан бодогчдыг танхимаар, сумдын Засаг дарга, тосгодын захирагчдаар ахлуулсан 150 байгууллагын 262 албан тушаалтныг цахимаар оролцуулж мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн төсөв, төрийн болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл мэдээлэл танилцуулга хийлээ.Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд оролцогчдоос Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны талаар цахим судалгааг авч ажиллалаа.

Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газар