Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр хуралдаж, аймаг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн ИТХ-ийн дарга нар оролцлоо. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг батламжилж, үнэмлэх тэмдгийг олгов. Тус хуралдаанаар 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болгов.Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлов.