Мэдээ мэдээлэл
УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 2-ЫН ДАВААНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2024.12.10
“Ирээдүйн эрдэмтдийн гараа-Амжилт дагуулах эхлэл” уриан дор зохион байгуулж буй улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, БОр-Өндөр УБҮ-ийн захирал Б.Магсаржав, аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг болон багш, сурагчид оролцлоо. Аймгийн Засаг дарга олимпиадад оролцож буй нийт багш, сурагчдад амжилт хүсэхийн зэрэгцээ боловсролын салбарт шинэчлэлт хийж тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллахаар зорьж буй талаараа хэлсэн юм. Тус арга хэмжээний үеэр химийн хичээлийн төрөлд амжилт гаргасан багш, сурагчдад шагнал гардууллаа.
Энэхүү олимпиадыг Бор-Өндөр УБҮ, Алсын солонго ХХК, “Нью Терравокс” зэрэг компаниас ивээн тэтгэж байгаа бөгөөд нийт 20 сая төгрөгийн шагналын сантай гэдгээрээ онцлог болж байна.
Нийт 12 судлагдахууны төрлөөр ерөнхий боловсролын 17 сургуулийн 600 гаруй сурагч энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд мэдлэг оюунаа сорино.