АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2024.12.09
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига ашиг сонирхолын зөрчил, авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-аас сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын алба, агентлаг байгууллагын дарга, ажилтнууд, сумдын Засаг дарга, түүний тамгын газрын албан хаагчид зэрэг нийт 500 гаруй албан хаагч танхимаар, 300 гаруй албан хаагчид цахимаар оролцож байна.
Энэхүү сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.