Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024.12.05
Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үеийн шигшээ багийн тайлант өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт аймгийн Засаг дарга Д.Аюурбунь оролцож, багш дасгалжуулагч, тамирчдын амжилт, үзүүлэлтүүдтэй танилцлаа.
Шигшээ баг нь 2024 онд спортын 15 төрлөөр 15 багш дасгалжуулагч, 364 тамирчинтайгаар сургалт, дасгалжуулалт хийж ажилласан байна. Тус онд баг тамирчид Монгол Улсын цол, зэргийн болзлоо амжилттай хангаж спортын 2 мастер, 2 дэд мастер, 1 дүгээр зэрэг 33, 2 дугаар зэрэг 30, 3 дугаар зэрэг 12 нийт 79 тамирчин үнэмлэх тэмдгээ гардан авсан амжилт үзүүлээд байна. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг дэмжих зорилгоор аймаг орон нутгаас энэ онд 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгаа юм.