Мэдээ мэдээлэл
МУ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.АДЪЯАХИШИГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
МУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа удирдлагын хэлтсийн Хэнтий аймаг дахь референтээр Жамцын Ганбаяр 11 сарын 08-ны өдөр томилогдсон. Үүнтэй холбогдуулан ажлыг нь хүлээлцүүлэхийн зэрэгцээ аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай уулзаж, Хэнтий аймаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав.
Хүний эрхийн Комисоос анх удаа 21 аймгийн Хүний эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд Хэнтий аймгийн хувьд хүний эрхийн талаар анхаарах 10 асуудлыг гаргасан бөгөөд цаашид аймгийн ЗДҮАХөтөлбөр, аймгийн үндсэн чиглэл болон түүнтэй холбоотой орон нутгийн богино болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгаж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн орон нутаг дах референт шинээр томилогдсонтой холбогдуулан ажлын байрны асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьснаас гадна цаашид орон нутагт хүний эрх, эрх чөлөөг хангахад хамтарч ажиллахаар болсон юм.