АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2024.11.15
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд “Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах хоёр сарын дотор багтаан боловсруулна”, “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Засаг даргыг томилогдсоны дараах 90 хоногт багтаан батална” гэж тус тус заасан байдаг.
Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмонгоор ахлуулан байгуулж, хөтөлбөрийн төсөлд салбар бүрээс санал авах ажлыг зохион байгуулж байна. Энэ удаад нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлагууд болох Боловсролын газар, ХГБХХГ, БТСГ, ХХҮГ, СУЗАЖГ-ын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Үргэлжлүүлээд бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдээс санал авна.