Мэдээ мэдээлэл
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ БОЛЛОО
Онцгой комисс, орон нутгийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, үнэлж дүгнэх, мэдлэг, чадвар, дадлага олгох зорилгоор ОБЕГ-аас “гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд манай аймгийн хувьд 11 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар товлогдоод байна.
Энэхүү үзлэгээр гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, Онцгой комисс, шуурхай штаб, алба мэргэжлийн ангийн гамшгийн голомтод ажилласан талаар танилцуулга хийх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлэл танилцуулах, Онцгой комисс, шуурхай штаб, алба, мэргэжлийн ангийн хөтөлдөг баримт бичгийг үзэж шалгах, зөвлөмж өгөх, Тактикийн цагийн байдлаар ажиллуулах, Цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг зохион байгуулах, танилцуулах, Бэлэн байдлын үзлэгийн үр дүнг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж өгнө.
Бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах 11 алба, 24 мэргэжлийн анги хамрагдах бөгөөд үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас урьдчилсан үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.