ҮНДЭСНИЙ СУРЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2024.11.13
Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Сэцэн ханы мэргэд харваачдын нэгдсэн холбоо”-ны тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа.

Хэнтий аймгийн сурын холбоо нь 2018 оны 5 дугаар сард үүсгэн байгуулагдаж улмаар 2022 оны 2 дугаар сард харваачдын ээлжит чуулганаар “Сэцэн ханы мэргэд харваачдын нэгдсэн холбоо” нэртэйгээр шинэчлэн байгуулагджээ. Улмаар сум бүрд салбар холбоо байгуулж, 2022 оны 8 дугаар сард зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний VII их наадмаас их сур, буриад сур, уламжлалт сурын төрлүүдэд багаараа тус тус 3 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн бол 2023 оны 5 дугаар сард Дорнод аймагт болсон Буриад сурын олон улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож “Буриад сурын улсын аварга баг” болж алтан медаль хүртжээ.

Уулзалтаар цаашид орон нутагт үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийг бэлтгэхэд дэмжиж ажиллахаар болсон юм.