ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024.11.08
Төрийн албаны 2024 оны IV улирлын ерөнхий шалгалтад Хэнтий аймгаас 140 иргэн бүртгүүлсэн. Эдгээр иргэдэд аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь “EASY” цахим сургалтын төвтэй хамтран үнэ төлбөргүйгээр тактикийн сургалт зохион байгуулж байна.
Уг сургалтыг дөрвөн улирлын туршид зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар Хэнтий аймагт хүрэлцэн ирж хичээл заадгаараа давуу талтай юм.
Энэ удаагийн сургалтад танхимаар 28, цахимаар 34 иргэн хамрагдаж байна. Сургалт маргааш буюу энэ сарын 10-ныг хүртэл хоёр өдөр үргэлжилнэ.