Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЧАНДГАНЫ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА
2024.11.03
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан өнөөдөр “Бэрх Уул” ХХК буюу Чандганы уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Тус компани аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дулаанаар хангагч байгууллагуудыг нүүрсээр хангадаг. Гэвч хэрэглэгчдийн зүгээс нүүрсний чанар стандартын шаардлага хангахгүй, чийгшил өндөртэй /устай/ байгааг удаа дараа илэрхийлдэг тул бодит нөхцөл байдалтай биечлэн танилцаж үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, хөрс хуулалтын ажлыг чанарын түвшинд гүйцэтгэж, устай нүүрс гардаг асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Мөн тус компани нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр худалдаалдаг болов ч ченж дамжин иргэдийн гарт очихдоо нэг тонн нь 170-180 мянган төгрөг болж нэмэгддэг. Иймд аймгийн Засаг дарга иргэдийг хямд өртгөөр, чирэгдэл учруулахгүйгээр нүүрс, түлээгээр хангахад анхаарч, “Бэрх Уул” ХК болон ченжүүд, хувийн хэвшилтэй уулзалт хийн уг асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатарт үүрэг болголоо.