ЧИНГИСИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.11.02
Их Эзэн Чингис хааны мэлмий гийсний 862 жилийн ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цогт-Орших, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь тэргүүтэй удирдлага, дарга нар Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.