Мэдээ мэдээлэл
ҮЕРТ ӨРТӨЖ ХОХИРСОН ӨРХҮҮДЭД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА.
2024.09.20
Сумын Онцгой комисс, орон нутгийн удирдлагууд 2024 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар бороо, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргад болоод сум орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хандсаар ирсэн билээ.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт автсаны улмаас гэр нь дахин ашиглагдах боломжгүй болсон 4 өрхөд өргөө цагаан гэр гардууллаа. Үерт хохирсон айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх, үерийн гамшгийг даван туулахад зориулж Гамшгийн эрсдлийн сангаас 15 сая төгрөг шийдвэрлэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 8 иргэнд тус бүр 1,200,000 төгрөг олголоо.
Мөн энэ үеэр “Хариуцсан байгууллагынхаа ажилтан албан хаагчдад дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийн дагуу “Бор-Өндөр” УБҮ-ийн Б.Идэрбаяр даргатай Авто тээврийн цехийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртөж орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон тус цехийн 2 ажилтандаа 13,734,000 төгрөгний мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.