Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖ, ЦЭВЭР УС, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2024.09.18
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засварын ажлын явцтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар ажиллалаа.
Одоогийн байдлаар ажлын талбайд 15 инженер техникийн ажилчид ажил гүйцэтгэж байна. Салаа шугам 1 салбарын ДХ106-108 худаг хүртэлх халаалт, халуун, цэвэр усны шугамын угсралтын ажил хийгдэж байна.




