АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024.09.06
Аймгийн Засаг даргын Ц.Чогсомжав УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хэр байгааг танилцуулж, хүний нөөцийг сайжруулж, чадавхжуулах шаардлагатайг дурдлаа. Аймгийн удирдлагууд сумдын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахад түлхүү анхаарч ирсэн. Гэвч зарим тоног төхөөрөмж буюу нярайн амьсгалын аппаратны хүртээмж муу байгааг салбарын сайд Т.Мөнхсайханд танилцууллаа.