ИРГЭДИЙН ОРОЛЦООТ "ХЭТИЙН ХЭНТИЙ" АРГА ХЭМЖЭЭ ГУРВАНБАЯН ТОСГОНООС ЭХЭЛЛЭЭ

2024.09.03
Аймаг орон нутгаас хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч судалгаа авах, иргэдийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах болон төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготой иргэдийн оролцоот "Хэтийн Хэнтий" арга хэмжээ энэ сарын 3-наас эхлэн 18 сум, 5 тосгодод зохион байгуулах бөгөөд өнөөдөр ийнхүү Гурванбаян тосгоноос эхэллээ.