Мэдээ мэдээлэл
ДУЛААНААР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХУРАЛДЛАА
2024.08.29
Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 03 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр Хэрлэн сумын дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагатай хуралдлаа.
Хурлаар 2024-2025 оны халаалтын улиралд зуухны тоног төхөөрөмж, бэлтгэл бэлэн байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.