Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА II, IV СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2024.08.29
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн 4 дүгээр сургууль, Хан Хэнтий сургуулийн дотуур байрны их засварын ажлын явцтай танилцлаа. Хоёрдугаар сургуулийн их засварын ажлыг “Си эйч би жи” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Харин IV сургуулийн дотуур байрны их засварын ажлыг “Баялаг хурх” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80 орчим хувьтай, гадна фасад, дотор заслын ажлаар үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга дээрх компаниудад гэрээнд заагдсан хугацааны дагуу ажлаа хурдан шуурхай гүйцэтгэхийг анхааруулж үүнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.




