НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН УСАЛГАА, АРЧЛАЛТАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2024.08.28
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Өндөрхаан” цэцэрлэгт хүрээлэн, “Барилгачдын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг аймгийн ногоон байгууламжуудын арчилгаа, тохижилтын ажилд хяналт тавьж ажиллалаа.
Өндөрхаан цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа, арчлалтыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаа, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Мал эмнэлэг, Нийтийн номын сан зэрэг таван байгууллага хариуцан ажилладаг. Харин Барилгачдын цэцэрлэгт хүрээлэнг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Музей, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллага хариуцан ажиллаж байна.
“Нэг цэцэрлэгт хүрээлэн-Нэг байгууллага” хөтөлбөрийн хүрэнд байгууллагууд 300 гаруй мод тарьсан бөгөөд энэ сарын 16, 19-ний байдлаар зэрлэг их, усалгаа, арчилгаа дутагдсаны улмаас цөөнгүй модны ургалт муу байна. Иймд аймгийн Засаг дарга хариуцсан байгууллагад цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, модны усалгаа, ургалтад анхаарч зэрлэг өвсийг хадаж тэгшлэхийг үүрэг болголоо.